С.Ганбаатар: Ард түмний эрх ашгийг зөрчсөн ийм бусармаг үйлдэлд би оролцохгүй
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.Хуралдааны үеэр Б.Бат-Эрдэнэ шүүмжлэл хэлж байсан ч дэмжсэн кноп дарсан юм. Харин С.Ганбаатар санал хураалтад оролцохгүй гэдгээ илэрхийлж, хуралдааныг орхин гарсан юм. Ингээд анхны хэлэлцүүлгээр санал хураахад Т.Доржханд гишүүнээс бусад хуралдаанд оролцсон 61 гишүүн дэмжив.
Хуралдааныг орхин гарсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар эл үйлдэлдээ тайлбар хийв. Тэрээр, “Өнөөдөр /2022.08.25/ Монгол улсын их хурал хуралдаж байна. Би энэхүү ард түмний эрх ашгийг элт зөрчсөн хуралдаанд Орхон аймгийн 100 мянган ард иргэдийг төлөөлөн дуугарч байгаагийн хувьд ийм бусармаг зүйлд оролцохгүй гэдгээ илэрхийлээд картаа сугалаад гарч ирлээ. Үндсэн хуульд эрх баригчид, МАН, улсын их хурлын хэсэг бүлэг бүлэглэлүүд аймшигтай ноцтойгоор халдлаа. Энэ бол төрийн эргэлт хийсэнтэй утга ижил зүйл. Эд нар сайд болохын тулд юу ч хийхэд бэлэн болж. Үндсэн хууль бол анх даварсан дарга нарыг хариуцлагатай байлгах гэж үүссэн. Гэтэл энэ 76-гаар батлуулсан хууль улс төрчдийг бус ард түмнийг шүүдэг.