|

М.НАНДИН-ЭРДЭНЭ жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

“Сараево-2022” жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Босни Герцеговинд манай улсаас 16 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсов. М.Нандин-Эрдэнэ нь Токиогийн олимпийн наадмыг дэнсэлсэн, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь юм.

Similar Posts

1 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments