Сургуулийн хувцас солих өрөөнөөс бусдын гар утас хулгайлж зугтсан этгээдийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 24-ны өдрийн 16 цаг орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Сургуулийн хувцас солих өрөөнөөс гар утсаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 23 настай эрэгтэй С-ийн гар утсыг 21 настай эмэгтэй А-нь хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.