Хууль бусаар алт олборлож байсан 360 гаруй иргэнийг уулнаас албадан буулгажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд наймдугаар сарын 18-нд хяналт, шалгалт хийжээ.

Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар болон Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг гарчээ.

Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 метр гүнтэй 206 нүх ухаж, нийт 1.42 га талбай олборлолтод өртөж эвдэрсэн нь тогтоогдсон. Ажлын хэсгээс хууль бусаар ашигт малтмалыг гар аргаар олборлож байсан 360 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, уулнаас албадан буулгаж, тухайн газарт хамгаалалтын бүс тогтоон, эвдэрсэн 1.42 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр боллоо.

Шалгалтын явцад бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

зураг

МХЕГ
зураг

МХЕГ
зураг

МХЕГ

Эх сурвалж: МХЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *