ШУУРХАЙ: УИХ-ын ээлжит бус чуулганы дуусах хугацааг сунгалаа
Наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрийг дуустал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байсан билээ. Харин тэрээр өнөөдөр /2022.08.26/ энэхүү шийдвэрээ өөрчлөн, энэ сарын 31-ний өдөр хүртэл буюу ирэх долоо хоногийн Лхагва гаригт дусахаар хугацааг сунгажээ.
Ташрамд, ирэх долоо хоногийн Даваа гараг буюу 29-ний өдөр сайдын томилгоог хийж, Мягмар гарагт шинэ засгийн газар байгуулах товтой байгаа юм.