Ховд аймгийн засаг даргад Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэх хүсэлт иржээ
Өчигдөр /2022.08.25/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм.
МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг томилох саналыг дэмжсэн байна.
Харин өнөөдөр /2022.08.26/ Ховд аймгийн Засаг даргыг сонгох, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын VIII хуралдаан болж байна. Тус хуралдааны үеэр Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлж буйг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Ганбат эсэргүүцлээ.Тэрээр Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.