|

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Говьсүмбэр аймгийн засаг даргын орлогч Б.Анхбаяр, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Говьсүмбэр аймаг нь 3 сумтай 18 мянган хүн амтай бөгөөд үүн дээр дөрвөн аймгийн 12 сумын иргэд тус аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг байна.  Нэгдсэн эмнэлгийн хувьд жилд нийтдээ 40 гаруй мянган иргэд  үйлчлүүлэх боломжтой бөгөөд  2021 оны тавдугаар сард 100 ортой эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад оруулан ажиллаж байна.

Arslan.mn

 

 

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны хийгдсэн хөрөнгө оруулалтыг танилцуулахдаа, ” 2021 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 2,585 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үүнээс тоног төхөөрөмж 585,4 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Мөн гадаадын зээл тусламжаар 2 тэрбум төгрөгийн 35 нэр төрлийн 194 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна.

2022 оны хувьд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Тухайлбал,  Сүмбэр сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаас гадна аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд хуучин эмнэлгийн байрыг шинээр засварлан нийт 1.8 тэрбум төгрөгөөр “Эрүүл мэндийн дэмжих төв”-ийг байгуулсан. Эрүүл мэндийг дэмжих төв нь 20 гаруй кабинеттэй бөгөөд  уян дуран, тархины цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурин эхо, шүдний оношилгооны тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх оношилгооны тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан” гэдгийг хэлэв.

Эмнэлгийн нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 10 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна

Arslan.mn

 

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ “2021 оны гуравдугаар сараас эхлэн  гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилсний үр дүнд 2022 онд нийт эмч ажилчдын цалинг 20 хувь, шатлал зэргийн нэмэгдлийг 20 хувиар нэмэгдүүлсэн. Мөн 2022 оны наймдугаар сард эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сарын хүрээнд нийт ажилчдын үндсэн цалинг 20 хувиар нэмлээ. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон хуримтлалаар эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны урьдчилгааны дэмжлэг олгохоор журмаа гарган ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарч аймгийн ЗДТГ-тай хамтран эмч нарт байрны түрээсийн мөнгө олгох зэрэг ажлуудыг хийж байна.

2022 оны наймдугаар сарын нэмэгдлээс хойш бүх суутгалаа хасаад эмч нар 1.9 сая, сувилагч нар 1.6 сая мянган төгрөг,  туслах ажилчид 860-900 мянгын цалинг гар дээр авч байна. ” гэдгийг онцлов.

Энэ үеэр Нэгдсэн эмнэлэгт 157.6 сая төгрөгийн автомашиныг хүлээлгэн өгөхөөр ЭМЯ-наас ажиллаж байна гэдгээ хэлэв.

“Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэг, шинжилгээнд  2,500 хүн хамрагдсан байгаа”

Arslan.mn

 

 

Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Алтанцэцэг “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг ажлын хэсгээс эрчимжүүлэх төлөвлөгөөг нэмэлтээр боловсруулан  ажиллаж байна. Энэ хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нарийн судалгаа гаргаж, үүний дагуу  товлолт насны багцаар нь  иргэдийн нэрээр дуудаж үзлэгт оруулж байна.  Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэгт  2,500 хүн хамрагдсан байгаа. Харин 0-17 насны хүүхдийн үзлэгийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хийж байна. Өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай явагдаж байна.”

Arslan.mn

 

 

Ташрамд дурдахад, 2021-2022 онд Эрүүл мэндийн яамнаас 25,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 20 аймаг, 5 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан. Тус дэмжих төвийн нэг бүрийг хөрөнгө оруулалт 1.8 тэрбум бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 20 гаруй кабинеттай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *