МУ-ын Ерөнхийлөгчид УИХ-ын дарга Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг биечлэн танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцууллаа.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *