ЧУУЛГАН: ЗГ-ын тухай хуулиас “давхар дээл“-ийн заалтыг хаслаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.26/ хуралдаан 14.25 цагт эхэлж есхөн минутад үргэлжлээд дууссан. Тус хуралдаанаар, Үндсэн хуулийн 39.1.2 дахь заалтыг хассантай холбогдуулж Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтэн явуулах горимын санал гаргасныг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 82,6 хувь нь дэмжив.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасны дагуу санал хураалт явуулахад төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *