Цэцэрлэгийн хуваарилалтыг дараах гурван сувгаар эцэг, эхчүүдэд мэдээлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах эхний ээлжийн бүртгэлийн хүсэлтийг энэ сарын 10-24-ний хооронд цахимаар хүлээн авсан. Нийт 111 мянган 542 хүүхэд бүртгүүлжээ.

Цэцэрлэгт хуваарилсан талаарх мэдээлэл эцэг эхчүүдэд дараах гурван сувгаар хүргэнэ. Үүнд:

  • E-Mongolia систем
  • Үндэсний цахим шуудан
  • Эцэг эхийнх нь бүртгэлтэй гар утасны дугаарт зурвасаар мэдээлэл тус тус очно.

Хэрвээ “Хүсэлтийг судалж байгаа” гэсэн төлөвтэй байвал сандралгүй, төлөв өөрчлөгдөхийг хүлээгээрэй. Таны хүүхдийг тун удахгүй харьяа оршин суугаа хаягийнх нь дагуу цэцэрлэгийг хуваарилах болно.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байгаа тул эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны 09 дүгээр сарын10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд цэцэрлэгийн бүртгэлийг дахин зарлах юм.

Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *