|

REUTERS: АНУ-ын хоёр байлдааны хөлөг онгоц Тайванийн зурвасыг дайрч өнгөрчээ

АНУ-ын хоёр байлдааны хөлөг онгоц Тайванийн зурвасыг ням гарагт (2022.08.28) дайрч өнгөрсөн байна. Энэ нь Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосиг тус улсад айлчилснаас хойш байлдааны онгоц зурвасаар аялсан анхны тохиолдол юм. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин “Reuters” агентлагт хэлснээр “Cruiser” ангиллын “Chancellorsville”, “Antietam” хөлөг онгоцнууд даалгавар биелүүлж зурвасыг дайрч өнгөрсөн байна.

Сүүлийн жилүүдэд АНУ мөн зарим тохиолдолд Канад, Их Британийн байлдааны хөлөг онгоцнууд Тайванийн зурвасаар дайрч өнгөрөх болсон нь БНХАУ-ын уурыг ихээр хүргэх болсон билээ. АНУ-ын тэнгисийн цэрэг эдгээр даалгавар нь Энэтхэг-Номхон далайн орчин нээлттэй, эрх чөлөөтэй байхад зориулагдсан бөгөөд байлдааны онгоцнууд нь аливаа улсын эзэмшил бүхий далайн хэсгээр бус олон улсын харьяа хэсгээр өнгөрдөг хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments