Коронавируст халдварын 148 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.20/ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр улсын хэмжээнд 15,293 хүний сорьцод шинжилгээ хийхэд 148 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 4,806 боллоо. Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 148 тохиолдлын 143 нь Улаанбаатарт, Хөвсгөл аймагт 5 тохиолдол бүртгэгдсэн. 143 халдвар авсан хүнээс 137 нь ойрын хавьтал байна. 11 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. 

Дээрх 11 хүн нь Налайх дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 13, 20, Баянгол дүүргийн 3, 6, 8, Сонгинохайрхан дүүргийн 34, 35, 37, 42 дугаар хороонд амьдардаг. Өнөөдрийн байдлаар нийт 1359 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1201, хүндэвтэр 146, хүнд 9, маш хүнд 3 хүн байна.

Ийнхүү батлагдсан тохиолдол, хамрах хүрээ нэмэгдсээр байгаа тул нийгмийн харилцаагаа багасгаж, онцын шаардлагагүй бол гэртээ байхыг албаныхан анхаарууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *