Billie Eilish-ын амьсгалсан агаарыг 10 мянган ам.доллароор худалдана гэжээ
Билли Айлишийн тоглолтод очсон нэгэн фэн түүний амьсгалсан “маш ховор” агаарыг 10 мянган ам.доллароор зарна гэсэн байна. Тэрбээр “Carousell” нэртэй онлайн худалдааны сайтад тус бараагаа тавьж 15 мянган сингапур доллар буюу 10 мянган ам.доллароор үнэлжээ.
Барааны тайлбар дээр “Би тайзны урд зогсоод тоглолтын дундуур түүнийг хүчтэй орилоход нь амьсгалсан агаараас нь авч чадсан. Түүний тоглолтод очиж чадаагүй хүмүүс нь энэ маш ховор төрлийн агаарыг худалдан авч болно шүү” гэж бичсэн байна. Тэрбээр үнэхээр Билли Айлишийн тоглолтод очсон гэдгээ нотлохын тулд концертын үеэр авсан зургаа мөн байршуулсан аж.
Эх сурвалж: Uniland
Б.БУЯНДОРЖ