БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор мэдээлэл хийнэ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” арга хэмжээний дагуу цахимаар бүртгүүлсэн 115.000 хүүхдийг цэцэрлэгжүүлж дууссан. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халлаа.” гэж мэдэгдээд буй.
Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 29-ны өдөр 13.00 цагаас БШУЯ-наас Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулах аж.