С.Эрдэнэ: Намын бүлгийг татан буулгаж, 4 гишүүнийг хаслаа
АН-ын дарга С.ЭРДЭНЭ:
-Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, хуулийн бус аргаар өөрчилж, төрийн түрэмгийлэл боллоо. Үндсэн хуулийг олонх хамгаалахгүй бол бид тэмцэнэ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад хувийн эрх ашгаар хандсан АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен дөрвөн гишүүнд хариуцлага тооцно. Намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. Холбогдох хууль, дүрэм журмын дагуу АН-ын бүлгээс гурван гишүүнийг хасч, найман гишүүн үлдсэн, одоо нэмэгдээд дөрвөн гишүүнийг хасч байна. Ж.Батсуурь гишүүний бүрэн эрхийг сэргээж, таван гишүүнтэй үргэлжилнэ. Намын шийдвэр гаргаж, бүлгээ татан буулгаж байгаагаа УИХ-ын даргад мэдэгдэж байна. Зөвлөл байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Д.Ганбат ажиллана.