С.Эрдэнэ: УИХ-ын даргад АН-ын бүлгийг татан буулгаж байгаагаа албан ёсоор хүргүүлнэ
Ардчилсан намын Үндсэн Дүрмийн Хороо өнгөрсөн бямба гарагт хуралдаж, хууль бус ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлахад оролцсон Ардчилсан намын гэх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн.Тэгвэл дөнгөж сая энэ талаараа АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр, “МАН-ынхантай кноп наймаалцсан УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг найман жилийн хугацаатайгаар хөөж байна. Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг дэд даргынх нь ажлаас чөлөөллөө. Улмаар өмнө нь хоёр гишүүн хөөсөн, одоо дөрвөн гишүүн хөөгдөж байгаа учир УИХ дахь АН-ын гишүүд бүлэг байгуулах тоонд хүрэхгүй учир бүлгээ татан буулгаж байна.Уг асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатарт албан ёсоор хүргүүлнэ” хэмээн хэлжээ.