Монгол улс анхны эмэгтэй Засаг даргатай болох нь тодорхой болов

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийнхаа Засаг даргыг сонгох асуудлаар хуралдаж байна.

Ховд аймгийн Засаг даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Э.Болормаа болон заалнаас нэр дэвшүүлсэн аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар өрсөлдөж байсан. Тэгвэл нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татжээ. Тодруулбал, Ховд аймгийн МАН-ын бүлэг амралтын өдрүүдэд хуралдаж, Т.Дэлгэрсайхан нэрээ татахаар тохирсон аж. Тэрээр энэ талаар Ховд.мн сайтад мэдээлэл өгөхдөө “Бид бүлгээрээ хуралдсаны үр дүнд нэрээ татахаар шийдвэр гаргасан” гэлээ.

Ингэснээр Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа сонгогдох нь тодорхой болов.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments