УИХ-ын гишүүн Э.Батшугар тойргийнхоо зургаан настнуудад цүнх тараажээ
УИХ-ын гишүүн Э.Батшугар тойргийнхондоо бэлэг тарааж байна.
Тэрбээр Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28-р тойргийнхоо нийт нэгдүгээр ангид орж буй зургаан настнууддаа хичээлийн шинэ жилийг тохиолдуулан цүнх бэлэглэжээ.
Тэрбээр энэ талаар “Улс орны хамгийн том үнэ цэнэ бол оюунлаг, боловсрол мэдлэгтэй, эрүүл Монгол хүн юм. Монгол Улсын ирээдүй болсон дүү нар маань эрдмийн өргөөний үүдийг нээж хамгийн анхны сургуульдаа ороход нь багахан ч болтугай дэм болох үүднээс хичээлийн цүнх бэлэглэж сурлагын өндөр амжилт хүслээ.” хэмээжээ.