|

REUTERS: Зеленський ОХУ-ыг эдийн засгийн терроризм үйлдэж байна гэв

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский даваа гарагт (2022.08.29) ОХУ-ыг эдийн засгийн терроризм үйлдэж байна хэмээжээ. Герман Оросоос байгалийн хий импортолдог хамгийн том компаниа 19 тэрбум еврогийн батлан даалтад гаргах болсны дараа тэрбээр ингэж хэлсэн байна.

“Uniper” нэртэй байгалийн хий экспортлогч Герман компани өнгөрсөн сард Берлинээс 15 тэрбум еврогийн батлан даалт авсан. ОХУ нийлүүлэлтээ багасгасны дараа дахин 4 тэрбум евро батлан даалтаар олгохыг тус компани хүссэн байна. Мөн Чех улс есдүгээр сарын 9-ны өдөр эрчим хүчний сайд нараа хуралдуулж цахилгаан энергийн гаргахад ашигладаг байгалийн хийн үнэд хязгаар тогтоох юм. Чехийн Аж үйлдвэрийн сайд Йозеф Сикела “Одоо болж буй зүйл бол бүхэл Европыг хамарсан асуудал” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

One Comment

  1. 😂😂😂 busad n tegeed hiij boldog oros bolhoor boldoggui yum uu mongoloor hogchine gedegiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *