BBC: Бразилын нэгэн уугуул омгийн хамгийн сүүлийн гишүүн нас баржээ
Очин үеийн нийгмээс хязгаарлагдсан Бразилын нэгэн уугуул омгийн хамгийн сүүлийн гишүүн нас барсан талаар албан тушаалтнууд мэдээлжээ. Нэр нь үл мэдэгдэх тэр эрэгтэй сүүлийн 26 жилийн турш цор ганцаараа амьдарсаар ирсэн байна. Тэрбээр газарт гүн нүх ухаад түүнийгээ амьтан агнах болон нуугдахад ашигладаг байсан тул “Нүхний хүн” гэдэг хочтой болжээ.
Түүний биеийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт (2022.08.23) сүрлэн овоохойн ойролцоо олсон байна. Мэргэжилтнүүд түүнийг 60 настайдаа жам ёсоороо нас барсан гэж дүгнэжээ. Түүний омгийн ихэнх гишүүдийг 1970 онд эзэмшил газраа ихэсгэхийг хүссэн малчид алсан гэж үздэг. Харин 1995 онд омгийн үлдсэн зургаан гишүүнийг хууль бус уурхайчид алсны улмаас тэрбээр цор ганцаараа үлдсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ