Самарт явж байсан эрэгтэй шөнө модноос унаж, ухаангүй байдалтай байна
Нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд зорчихдоо төөрсөн, бэртсэн, гэмтсэн 2021 онд зургаа, он гарсаар дөрвөн удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Цагаан даваа гэх газарт самарт явж байсан 27 настай эрэгтэй шөнийн 00:00 цагийн үед модноос унаж, ухаангүй байдалтай байна гэсэн дуудлагын /2022.08.30-ны 08:04 цагт/ дагуу Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.
Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо тухайн газар орноо сайтар судлах, ганц нэгээрээ явахгүй байх, уул модонд явахдаа хад чулуунаас унаж бэртэж гэмтэх, төөрөхөөс сэргийлж, аюулгүй байдлаа хангах, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.