|

Түгжрэлгүй замд хурд хэтрүүлж ОСОЛ гаргаж байхаар түгжирсэн нь ДЭЭР

Хичээл сургуулийн нээлт эхэлж, хотын хөл хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдөр /2022.08.27/ автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Эл шийдвэр нь үр дүнгээ өгч байна гэх нэгэн байхад ингэж хүчээр шийдэх буруу гэх нь ч байна. Учир нь хотын төв зам дагуу түгжрэлгүй сэлүүхэн байгаа ч зах хэсэг тухайлбал зүүн захын Офицер, Дэнжийн мянга, баруун захын 21-р хороолол, таван шар хэсгээр түгжрэл бахь байрандаа тэг зогсолт хийсэн хэвээр. Гэр хорооллын хулгайн замаар цагдаа аргалж хөдөлгөөнд оролцох гэсэн жолоочдын цуваа тэндээс л эхлэлтэй харагдана.

Харин журмынхаа дагуу замын хөдөлгөөнд хуваарийнхаа дагуу тэгш, сондгойгоороо оролцож байгаа жолооч нар зам дээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх шиг хурд хэтрүүлсэн осол ар араасаа гарсаар байна. “Жаргал даахгүйн зовлон ” гэдэг шиг түгжрэлд бухимдаж, уурлан төр засгаа хараасан иргэдийн хүсэлтийг хүчээр ч болов шийдээд өгөхөд  сэлүүхэн зам дээр хурд хэтрүүлсэн зөрчил, осол гаргаж байгаа нь шүүмжлэл дагуулаад буй.

Түгжрэл дунд хэдэн цаг түгжирч зогсохдоо болоод л байсан байж түгжрэлгүй болоход юунд яарч хазаа гишгэлж байгаа нь гайхмаар. Асуудал түгжрэлд биш, жолооч нарт байгаа байна уу гэж бодох шиг. Хурд хэтрүүлэн, зүрхний хийгээрээ хөлөө захирч хааз гишгэсэн иймэрхүү жолооч нар байгаа цагт түгжрэлгүй байгаад ч хэрэг байхгүй биз. Үүний оронд осол эндэлгүй түгжрэлд мөлхөж явах нь ээлтэй байх.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *