|

Л.Энх-Амгалан: МСҮТ-ийг 2,5 жилээр төгссөн бол их сургуулийг заавал дөрвөн жилээр төгсөх шаардлагагүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.08.30/ УИХ-ын дарга Г.Занданшатарт Мэргэжлийн болон техникийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Засгийн газраас мэргэжлийн боловсролыг шинэчилж байгаа. Ерөнхийдөө мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог шинэчлэх ажлыг засгийн газраас хийж, өнөөдөр их хуралд өргөн барьж байна. Их, дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байна. МСҮТ төгссөн хүүхдүүдийн нэг ажлын байран дээр зургаан хүүхдийн ажлын байр оногдож байна. Энэ нь мэргэжлийн болон техникийн сургууль төгсөж буй хүүхдүүд шууд ажлын байртай болж байгаа гэсэн үг.

Тиймээс мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулах ёстой. Цаашдаа энэ хуулийн төслөөр үнэлгээнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Багш нарын ур чадвар, цалин хөлсний асуудлыг анхаарна. Жишээ нь, МСҮТ-ийг 2,5 жилээр төгссөн бол их сургуулийг заавал дөрвөн жилээр төгсөх шаардлагагүй болно” гэв.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *