С.Бямбацогт: ЗТХ-ийн сайдын ажлаа Дарханы замаас эхэлнэ

ЗТХ-ийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт сайдын тангаргаа өргөн, ажлаа хүлээж авсны дараагаар хэвлэлд яриа өгөв.

Тэрээр, “Олон нийтийн өмнө хамгийн тулгарч байгаа асуудал бол Дарханы замын асуудал байна. Ядаж энэ жилдээ багтаж нэг урсгалын замыг ашиглалтад оруулах тал дээр илүү анхаарч ажиллана. Улс орны эдийн засаг, төсөв хүнд байдалд байна. Түүнтэй холбоотойгоор боомтын төмөр замуудыг эхлүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах гэх мэт олон асуудал хүлээгдэж байна. Одоо очоод яамныхантайгаа танилцаад, тамгаа хүлээж авна. Хийх ажлаа хамгийн гол нь сайн мэдээлэл авч, судлах хэрэгтэй. УИХ-ын гишүүн болохоос өмнө миний хамаарал бүхий компани 2013 он хүртэл зам гүүрний ажилд оролцдог байсан тул би энэ салбартаа туршлагатай” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *