Б.Чойжилсүрэн: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг НЭГДҮГЭЭРТ тавина АРГАЛНА ДАА
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинээр томилогдож буй сайд нар тангараг өргөлөө. Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн тангараг өргөсний дараа хэвлэлд өгсөн яриандаа: Үндсэн 3 зорилт тавьж ажиллахаар төлөвлөж байна.
Тэрээр, Нэгдүгээрт: Манай салбар их чухал салбар дэд бүтэц аюулгүй ажиллагаа, техникийн бэлэн байдал тэргүүн эгнээнд тавигдана. Маргаашнаас намар болж, өвөл хаяанд ирлээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулах ажлыг нэгдүгээр зорилго болгоно.
Хоёрдугаарт: Эрчим хүчний салбар нилээн хүндрэлтэй байдалд байгаа. 2019 оноос эхэлсэн цар тахал, Орос, Украйны дайнаас үүдэлтэй дэлхий даяар үнийн өсөлт инфляцийн дарамтанд орсон. Бүх банк мөнгөний бодлогоо чангаруулж байна. Үүнээс үүдэлтэй санхүүгийн зах зээлд эх үүсвэрийн дутагдлууд гарч байна. Эрчим хүчний салбар үнэ өсөөгүй учраас энэ салбар хүндрэлд орсон. Энэ асуудлыг шийдэх шаардлага үүснэ. Өргөс авсан юм шиг шийдэж чадахгүй. Үе шаттайгаар хэрэгжүүлээд явна.
Гуравдугаарт: Манай төвийн эрчим хүчний салбар төвдөө дутагдалд орж эхэлсэн. Дулааны хувьд ч тэр, эрчим хүчний хувьд ч тэр. Тиймээс эхний ээлжинд ТЭЦ-III-ийн өргөтгөлийг энэ ондоо багтаж шуурхай эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг нэгдүгээрт тавина. Аргална даа” хэмээв.