Н.Учрал: Чадварлаг, цомхон багаар илүү үр дүнтэй ажиллана
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинээр томилогдож буй сайд нар тангараг өргөлөө. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал томилогдлоо.
Тэрбээр, “Засгийн газрын хуульд өөрчлөлт ороод энэ жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа хуулиар яамны бүтэц, орон тоо, төсөв батлагдсан. Цаашдаа бид цахим гарын үсгийн хуулийг дагалдуулаад төрийн албаны ялангуяа мэдээлэл технологийн салбаруудын мэргэжилтнүүд дээр өөр байхаар зохицуулалт хийсэн. Учир нь мэдээлэл технологийн салбарын ажилчид бусдаас онцгой авч үзэж, төрийн захиргааны албаныхантай адил цалинжуулахад нэлээд бэрхшээл дагуулж байна. Тиймээс илүү бүтээмжтэй, цомхон, чадварлаг багаар яамныхаа үйл ажиллагааг чадваржуулахад анхаарна. Манай салбар бусад салбараас илүү нарийн мэргэжил шаарддаг”