Ж.Сүхбаатар: Би хотын даргатай зөрчилдөхгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилов. Шинэ сайд нар УИХ-д тангараг өргөсний дараа Хотын сайд Ж.Сүхбаатар хэвлэлд яриа өгөв.
Тэрээр, “Улаанбаатар хотын даргатай ажлаа хэрхэн хуваарилах тал дээр хүмүүс их анхаарч байна. Би дунд нь орж, ажлыг гардан авч зөрчилдөж муудалцах асуудал байхгүй. Энэ олон сайд дарга нарыг хооронд нь холбоод хотын түгжрэлийг бууруулах тал дээр хамтарч ажиллана. Бүх яамд түгжрэлтэй холбогддог. Ирэх есдүгээр сараас эхлээд түгжрэлийн улирал эхэллээ. Тиймээс бид нийтийн тээврийн хүртээмжид анхаарах хэрэгтэй. Эсвэл богино хугацааны зохицуулалт хийнэ. Өнөөдөр замын түгжрэл гамшгийн хэмжээнд хүрээд байна”