Д.Ганбат: Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр О.Цогтгэрэл яаран сандран миний өрөөг булааж байна
АН-ын тамга булаацалддаг асуудал дуусах уу үгүй юу өрөөгөө булаацалдаж эхлэв. Тодруулбал, бүлгийн шинэ дарга О.Цогтгэрэлд, Д.Ганбат өрөөгөө суллаж өгөхгүй хэмээн маргаан үүсжээ.
Энэ талаар УИХ-гишүүн Д.Ганбат: “О.Цогтгэрэл бүхий хоёр гурван хүн ирж өрөөгөө суллаж өгөхийг шаардлаа. Үүнийг би халдашгүй байдлын дэд хороонд хандана. О.Цогтгэрэл бүлгийн дарга болохдоо хууль зөрчсөн байж яаран сандран ийм үйлдэл хийж байгаа нь гэмт хүн гэлбэлзэнэ гэдгийг харуулж байна. Сайдын суудал авна гэж Үндсэн хуулиа зарж яваад МАН-д муруйлсан гэж хүмүүс яриад байгаа”