Ч.Хүрэлбаатар: Монгол улс дефольт зарлахгүй
Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдоод буй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ажлынхаа гарааг хэрхэн эхлэх талаараа яриа өгөв.
Тэрээр, “Манай хөгжлийн бодлого тогтворгүй явагддаг. Энэ бүгд юуг харуулаад байна вэ гэхээр эдийн засгийн бодлого нь тогтсон тогтвортой биш, зүгээр нэг хүний үзэл бодлоор дагаад өөрчлөгдөөд байдаг зүйл олон тохиолдож байсан. Энэ нь өөрөө Монгол улсын эдийн засгийг савлуулаад байдаг. Эргээд ард иргэдийн амьжиргааны орлогыг хэлбэлзүүлээд байгаа эрсдэлтэй зүйл. Бодлогын хувьд манай улсад хангалттай байгаа. Гол нь тодорхой арга хэмжээнүүдийг хийх хэрэгтэй байна. Монгол улс дефольт зарлахгүй. Урьд өмнө хэрэгжүүлсэн арга замууд одоо илүү үр дүнгээ өгнө. Хэрэв хийж чадахгүй, зориг нь хүрэхгүй, олон нийтэд таалагдахыг хүсээд байвал тэр нь улам л зовлон болдог түүх бий” гэв.