Х.Янжингаажид: Т.Ганболдоос өөр хэн миний фейсбүүкийг тоож хакердаж хаах вэ

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэн Т.Ганболд эхнэр Х.Янжингаажид болон дөрвөн хүүхдээсээ салах шуугиан нэлээдгүй дэгдсэн.Тэгвэл түүний эхнэр Х.Янжингаажид ахин мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, “Тордайн Ганболд хоёр шатны шүүх дээр ялагдсан ч “Би гэр бүл байгаагүй” гэсээр ичихгүй Дээд шүүхэд давж заалдахаар болжээ. Үүнтэй зэрэгцэн миний Gaajid KH гэх фэйсбүүк хаягийг өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 27-ны өдөр хакердуулж, хаалгасан байна.

Энэ нь нялх хүүхдээ тэврэн түрээсийн байраар яваа намайг цагдаа, шүүх, улсын бүртгэлийн байгууллагад шургалсан он удаан жил Т.Ганболдоос мөнгө авч бохир зүйлсийг нь хийдэг хүмүүсийн үнэн мөнийг хэлэхээс хаах гэсэн оролдолго гэж харж байна.Т.Ганболдоос өөр хэн миний фэйсбүүкийг тоож хакердаж хаахав. Шударга шүүх, мэргэн олны хяналтаас их л айж байгаа юм байна.Чи намайг алуулчихдаггүй л юм бол би хүүхдүүдээ өөр дээрээ автлаа дуугарсаар байх болно Т.Ганболд оо” гэв.

 

Image

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *