ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томиллоо
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байгаа билээ. Ингэснээр УИХ-ын 10 гишүүнийг Засгийн газрын гишүүн, сайдаар давхар томилоод байна.
Харин чөлөөлөгдсөн сайдуудыг яахав гэдэг асуудал олны анхаарлын төвд байна. Эх сурвалжийн мэдээлснээр ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилохоор болсон тухай мэдээлэл байна.
Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгоод байгаа юм.