Крис Рок Оскарын наадмыг хөтлөхөөс татгалзжээ

Энэ оны гуравдугаар сарын 27-нд болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рок Уилл Смитэд хэдэн сая үзэгчдийн өмнө тайзан дээр алгадуулж алганы амт мэдэрсэн.

Учир нь Пинкетт Смит аутоиммун өвчнөөс шалтгаалсан үс халцрах өвчтэй байсан ба Рокын мэдрэмжгүй хошигнолд Смит эгдүүцэж тайзан дээр гарч түүнийг алгадсан нь олны анхаарлын сэдэв болсон юм.

Энэ явдалтай холбоотой эсэхийг мэдэхгүй ч Оскарын наадмын зохион байгуулагчид инээдмийн жүжигчин Крис Рокод ирэх жилийн үйл ажиллагааг дахин хөтлөх санал тавьсан ч тэрбээр татгалзжээ.

Эх сурвалж: Today

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *