ТАНИЛЦ: “Эрдэнэт үйлдвэр” ТБҮГ-ийн шинэ Гүйцэтгэх захирал Г.Ёндон
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар зарим томилгоог хэлэлцэж байгаа аж.
Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг чөлөөлж, түүний оронд УУХҮ-ийн сайдын суудлаас чөлөөлөгдсөн Г.Ёндонг томилохоор болжээ.
Г.Ёндонгийн намтар:
Төгссөн сургууль, мэргэжил
- 1985 онд 75 дугаар сургууль
- 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургууль
- Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй
- Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй
Ажилласан байдал
- 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр
- 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга
- 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал
- 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер
- 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга
- 2018-2020 “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал
- 2020 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд