Ч.Хүрэлбаатар: Мах хүнсний ногооны үнэ инфляц буухад нөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.31/ боллоо.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Үнийн өсөлтийг хэрхэн яаж шийдвэрлэж явах талаар хэлэлцсэн байна. Монгол Улс эхний 7 сарын инфляц 15,7 хувь байсан. Найман сарын дундаж байдлаар 14,1 хувь болсон. Ийнхүү буухад мах хүнсний ногооны бууралт нөлөөлсөн. Энэ бол улирлын шалтгаан. Цаад суурь шалтгаан нь төлбөрийн тэнцлийн алдагдал юм. Төлбөрийн тэнцлийн алдагдал 1,3 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт юм. Төгрөгийн ханшийн сулрал үнийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл учраас бодлогын арга хэмжээ авах үүрэг даалгаврыг холбогдох сайд нарт өгсөн.Үүнээс гадна том төслүүдийг хэрэгжүүлэхэд ямар саад учирч байна, ямар арга хэмжээ авах, өнөөгийн боломж бололцоогоо хэрхэн сайн ашиглах чиглэлээр тодорхой ажил хийнэ. БНХАУ-аас коронавирусний эсрэг авч байгаа арга хэмжээ хэр удаан үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй байна” хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *