REUTUERS: Тайванийн арми БНХАУ-ын дрон руу анхааруулах гал нээжээ
Тайванийн арми эргийн ойролцоо жижиг арал дээр ойртож ирсэн БНХАУ-ын дрон руу анхааруулах гал нээсэн байна. Энэхүү явдал нь мягмар гарагт (2022.08.30) тус улсын ерөнхийлөгч Цай Инвэнь Тайванийн зэвсэгт хүчинд БНХАУ-ын өдөөн хатгалгын эсрэг хатуу арга хэмжээ авахыг үүрэг болгосны дараа тохиолджээ.
Энэ нь хоёр улсын хооронд нөхцөл байдал хурцадмал байгаа үед анхааруулах гал нээсэн анхны тохиолдол юм. Гал нээсний дараа дрон буцсан хэмээн Тайванийн зэвсэгт хүчний төлөөлөгч хэлсэн байна. Сүүлийн үед БНХАУ-ын эргээс холгүй оршдог Тайванийн эзэмшил бүхий жижиг арлуудтай Хятадын дронууд ойролцоо өнгөрөх болжээ. Анхааруулах гал нээх үед Хятадын дрон Кинмен арлуудтай ойрхон нисэж явсан аж. Тус явдал болохоос өмнө даваа гарагт БНХАУ-ын Гадаад Хэргийн яам Тайвань дронуудын талаар гомдоллож байгаа нь сүржигнээд байх зүйл биш гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ