Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим яамны дэд сайдуудыг томилж байна. Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Б.Болор-Эрдэнийг томилжээ.
Тэрбээр өмнө нь Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.