Леонардо Ди Каприо Камила Морроне нар саллаа
Холливудын “Дон Жуан” гэгддэг жүжигчин Леонардо Ди Каприо дөрвөн жил үерхсэн найз бүсгүй Камила Морронегээс салжээ. Өдгөө 47 настай Ди Каприогийн найз бүсгүй өнгөрсөн зургадугаар сард 25 нас хүрсэн юм. Титаник киноны од Ди Каприог 25-аас дээш насны бүсгүйчүүдтэй болздоггүй гэх яриа байдаг.
Ди Каприо анх 2017 оны арванхоёрдугаар сард Камилатай хамт папарацци дуранд өртсөнөөр тэдний харилцаа ил болсон.
Харин 2019 онд хосуудын насны хол зөрүүг шүүмжилж буй хүмүүст хандан Камила “Los Angeles Times” сонинд “Холливудын түүхэнд насны хол зөрүүтэй олон хос байсан. Хүн болгон хүссэн хүнтэйгээ болзох эрхтэй гэж би боддог” гэж ярьж байв. Гэхдээ 2020 оны Оскарын наадамд оролцохдоо хосууд улаан хивсний ёслолд цуг алхаагүй нь олны анхаарлыг татжээ.
ЭХ СУРВАЛЖ: E NEWS