Д.Амарбаясгалан: Л.Халтар бол цэвэрлэгчээс САЙД болсон мэргэжилтэн
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар ярилцлаа. Төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, төр татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зэрэг хуулийн бусад заалтуудын хэрэгжилт хангалттай түвшинд явахгүй байна гэж ЗГ үзэж байна. Тиймээс ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, энэхүү хуулийн хэрэгжилтэд богино хугацаанд үнэлэлт дүгнэлт өгөхөөр шийдвэрлэлээ. Хуучин сайдуудыг дэд сайдаар томилсон талаар сэтгүүлчийн асуултанд: “Л.Халтар сайд бол хүнд, амаргүй цаг үед Зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Л.Халтар сайдын хувьд цэвэрлэгчээс сайд хүртэл явсан мэргэжилтэн. Түүний мэдлэг, туршлагыг төр ашиглах хэрэгтэй.
Яам хоорондын бодлогын уялдааг холбож нэгтгэх үүднээс дэд сайд нарыг солбин ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ бол Олон улсын төрийн бодлогын жишиг юм” гэв