Х.Бадамсүрэнгийн томилгоог болиулжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн. Үүний нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилох байв. Уг тохироо яригдсан бөгөөд өнөөдөр уг асуудал ЗГ-ын хуралдаанаар орсон ч түүний томилгоог болиулсан байна.
Улмаар Х.Бадамсүрэнг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоолоор “Зэс, металлын групп”-ийн даргаар томилсон шийдвэрийг хэвээр үлдээж байгаа аж. Магадгүй энэ нь олон нийтийн шүүмжлэлтэй холбоотой байж болзошгүй. Учир нь өнөөдөр Х.Бадамсүрэнг УУХҮЯ-ны ТБНД-аар томилно гэх мэдээлэл цацагдсаны дараа цахим сүлжээгээр нэлээн шүүмжлэлд өртсөн байгаа юм.
Ханаж чаддаггүй пизданууд вэ