Дэд сайд Г.Батсуурь, Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас чөлөөллөө
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг тус тус ажлаас нь чөлөөлжээ.
Мөн Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, Г.Нандинжаргалыг үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн байна.Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдад тус тус томилжээ. Эдгээр томилгоо нь түр хугацаатай бөгөөд Ковидын хууль хэрэгжих хүртэл хүчинтэй юм байна.