Их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчид эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө хариуцан төлнө

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэдэд оюутан, МСҮТ-ийн суралцагчид багтаж байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар(ЭМДЕГ)-ын Мэдээллийн ажилтан Б.Учрал”Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөсөө эхлэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагддаг. Тиймээс их, дээд сургуулийн оюутан, коллеж, МСҮТ-ийн сурагчид эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлөх иргэдэд багтдаг. Ингэхдээ сард тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувьтай тэнцэх хэмжээ төгрөгийг эрүүл мэндийн даатгалын шимтгэл болгон төлнө” гэлээ.

Иргэд өөрсдийн төлсөн шимтгэлийн мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia болон ЭМДЕГ-ын emd.gov.mn хаягаас шалгана. Эрүүл мэндийн даатгал төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй 2,400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж үйлчилгээг 70-100 хувь, 600 орчим төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлүүлэх боломжтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *