ХСҮТ бүх ажилтандаа гурван сая төгрөгийн урамшуулал өгчээ

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан.

Сарын хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төв/ХСҮТ/ албан тушаал үл харгалзан бүх хүнд 3 сая төгрөгийн урамшуулал өгчээ. Энэ нь ажил үүргээ гүйцэтгэж буй бүх ажилтны нийгмийн баталгааг хангах, ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн явдал бөгөөд иргэдэд чанартай, сайн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө тогтмол цалинтай эмнэлгийн ажилтнуудыг идэвхжүүлэх, бүтээмжтэй, чанартай, үр дүнтэй хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгддэг цалин урамшуулал авдаг тогтолцоог бий болгохын төлөө ХСҮТ хичээн ажиллаж байгааг мэдээлэв.

Сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20%-ийг наймдугаар сарын 1-нээс олгожээ. Үүнээс гадна тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670,900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа өгсөн гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *