Улсын заан Б.Серик цолны мялаалгаа хийхээр нутагтаа очжээ
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмаар долоо давж, улсын заан цол хүртсэн Бердимуратын Серикийн цолны мялаалга наадам есдүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт болох юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр /2022.08.31/ төрсөн нутагаа очжээ.
Баян-Өлгий аймгаас 76 жилийн дараа улсын заан цол хүртсэн түүнийг аймгийн удирдлага, улсын харцага, гавьяат тамирчин О.Бахыт тэргүүтэй Өлгийн бөхчүүд, ард иргэд, аймгийн төв талбайд ёслол төгөлдөр хүлээн авсан байна.