СЭЗИС: Сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдана

СЭЗИС-ийн А байранд урсгал засвар хийж байх үед барилгын баруун талын хана нуржээ. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх өдөр сургуулийн хуучин барилгад нуралт үүссэн тул тус сургуулиас мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлд: “СЭЗИС-ийн 1956 онд ашиглалтад орсон А байрны нүүрэн хэсэгт урсгал засвар, үйлчилгээ хийх үед 2022 оны наймугаар сарын 31-ний өдөр нуралт үүссэн.Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын өгсөн зөвлөмжийн дагуу А байрны дотоод болон гадаад орчны аюулгүй байдлыг цаг алдалгүй хангаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан болно. Нуралтаас шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй. СЭЗИС нь багш, ажилтан, оюутан, зочдын аюулгүй байдлыг хангах үүргээ гүнээ ухамсарлаж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.Сургуулийн үйл ажиллагаа хичээлийн бусад байруудад товлосон хугацаандаа хэвийн явагдана. СЭЗИС-ийн захиргаа” хэмээжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments