ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бүтээл туурвил эхлэхэд сайн

Аргын тооллын 9 сарын 1, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 06.10-19.35
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Шороо

Салхины эх одтой, улаагчин могой өдөр. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments