Ерөнхийлөгчийн зөвлөх “Чингис хаан, Их Монголын амар амгалан” хичээл заана
Өнөөдөр есдүгээр сарын нэгний өдөр.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж, харин Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх соёлын хичээл заахаар болжээ.
Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай зарлиг гаргасан. Тэгвэл энэ өдөр Чингис хааны эш хөргийг бүх шатны боловсролын байгууллагад залах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноос хойш жил бүр тусгай сэдвийн дагуу хүүхэд багачуудад теле хичээл ордог байсан бөгөөд энэ уламжлалыг үргэлжлүүлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн эх орон, түүх уламжлалын хичээл орж байлаа.