Леонардо ДиКаприо найз охин нь 25 хүрэхээр салдаг зуршилтай
Алдарт жүжигчин Леонардо ДиКаприо дөрвөн жилийн турш үерхсэн найз охин Камила Морронээс салсан мэдээ олныг нэг их гайхшруулж чадаагүй аж.. Учир нь гэвэл ДиКаприо найз охин нь 25 хүрэхээр салаад байдаг зуршилтай аж. Үүнийг анзаарсан хүмүүс өнгөрсөн зургаадугаар сард Морроне 25 нас хүрэхэд хосуудыг тун удахгүй сална гэж хошигносон байна.
Тэгвэл хүмүүс хошигнож байснаас хоёр сар өнгөрсний дараа тэд хосын харилцаандаа цэг тавилаа. Гайхалтай зүйл нь ДиКаприо өмнө нь нэг ч удаа 25-аас дээш насны эмэгтэйтэй болзож байгаагүй аж. Хэрвээ тэрбээр энэ зуршлаа хадгалсаар байвал ДиКаприо 72 нас хүрэхэд салах найз охин нь өнөөдөр төрлөө гэж зарим хүмүүс хошигножээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ