|

ТРЭНД ҮГ: Цэвэрлэгчээс сайд, Махны үнэ 4000, Аргална даа

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилогдоод буй.

Шинээр томилогдсон сайд нар хариуцсан яамны ажилдаа ханцуй шамлан орж байхад зарим нэг нь учраа олж амжаагүй яваа бололтой.

Тодруулбал, ХХААХҮЯ-ын сайдад томилогдсон Х.Болорчулуун: “Нэг кг адууны мах 4000 төгрөгийн үнэтэй” хэмээв. Сайд маань хэзээ сүүлд мах авсан бол. Өдгөө энэ үнэ нэг дахин нугалагдаад байгааг анзаараагүй гэхэд мах аваагүй удсан гэлтэй.

Харин Эрчим хүчний сайдад томилогдсон Б.Чойжилсүрэн: “Өвөлжилтийн бэлтгэлийг аргалана даа” хэмээн үүрэгт ажлаа дуртай дургүй хүлээж авав уу гэлтэй ярилцлага өгсөн нь трэнд болоод буй. Юутай ч энэ жилийн өвлийг өнөтэй давах байх гэж шинэ сайддаа найдъя.

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Зам тээврийн сайдын суудлаасаа бууж дэд сайд болсон Л.Халтар бол цэвэрлэгчээс сайд болсон хүн” гэж хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Нөгөөтээгүүр зарим нэгэн хүнд итгэл найдвар ч төрүүлсэн гэхэд болно. Цэвэрлэгчээс дэд сайдын албанд томилогдох хүртэл түүнийг хэрхэн ажиллаж, амьдарч байсныг таашгүй юм. Юутай ч бид бүхэнд САЙД болох боломж бий гэдгийг сануулсан Д.Амарбаясгалан танд баярлалаа.

Үүрэгт ажилдаа орсон эхний өдрөөсөө хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ олны анхаарлыг татаад буй эрхэм сайдууд үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, ажлаа сайн хийхийг хүсье.

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *