|

ОХУ Европ руу байгалийн хий зөөвөрлөдөг “Nord Stream 1” хоолойн үйл ажиллагааг зогсоолоо

ОХУ Европын Холбоо руу байгалийн зөөвөрлөдөг томоохон хоолойн үйл ажиллагааг засвар хийх шаардлагатай гэсэн шалтгаанаар зогсоосон байна. Газпром компанийн мэдээлснээр “Nord Stream 1” хийн хоолойн үйл ажиллагаа гурван өдрийн турш зогсох аж. ОХУ тэрхүү хоолойгоор дамжуулах байгалийн хийн хэмжээгээ их хэмжээгээр бууруулсаар ирсэн билээ.

Барууны орнууд ОХУ-ыг байгалийн хийгээ зэвсэг болгон ашиглаж байна хэмээсэн ч үүнийг Москвагаас үгүйгэсэн. “Nord Stream 1” Санкт-Петербургийн ойролцоо Балтийн тэнгисийн эргээс зүүн хойд Герман хүртэл 1200 гаруй км урт үргэлжилдэг. Тус хоолойг 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд өдөрт зөөх байгалийн хийн дээд хэмжээ нь 170 сая шоо метр аж.

Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *