Винни Пүүх болон Пиглет нар алуурчид болжээ
Винни Пүүх болон Пиглетийг хүн болгон сайн мэдэх билээ. Тэгвэл “Winnie The Pooh: Blood and Honey” нэртэй шинээр гарах аймшгийн кино олон хүний хайрыг хүлээсэн Винни Пүүх, Пиглет хоёрыг алуурчин болгон хувиргасан байна. Тус киноны трэйлер дээр Кристофер Робин Пүүх, Пиглет хоёрыг орхисны дараа тэд алуурчин болж буй дүр үйл явдалыг харуулдаг аж.
“Winnie The Pooh: Blood and Honey” киног Рис Уотерфилд найруулжээ. Тэрбээр “Variety” сэтгүүлд ярилцлага өгөхдөө зураг авалтыг Англид байдаг Эшдаун ойд хийсэн талаар дурдсан байна. Тэрхүү ой модноос сэдэвлэн Пүүхийн найзуудтайгаа амьдардаг Зуун акрын модыг зохиосон аж. Киноны зураг авалт нийтдээ 10 өдөр үргэлжилсэн байна.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ